CPF(Compte Personnel de Formation)-ын талаар

Өчигдөр ажлын залуутайгаа жолооны сургуулийн талаар ярилцаж байгаад, CPF(Compte Personnel de Formation) гэдэг зүйлийн талаар олж мэдлээ. Хэрвээ та хууль ёсны дагуу эрхэлсэн ажилтай бол, сар болгон тодорхой хэмжээний мөнгөн дүн, өөрийгөө хөгжүүлэхэд тань зориулагдаж хуримтлагддаг юм байна. Тэр хуримтлалыг CPF гэдэг юм байна. Та энэхүү хуримтлалаа жолооны сургуульд явах, эсвэл шинэ хэл сурах гэх мэтэд зарцуулж болох нь.

Өөрийнхөө CPF-ийн хуримтлалыг шалгахыг хүсвэл энэ холбоосоор орж шалгаарай. Минийх өчигдөр хаяг(account) нээх үед 0 евро байсан боловч, өнөөдөр орж хартал 300 евро болсон байна. Тэгэхээр хуримтлалын хэмжээ нь бодогдож дуустал хаяг нээснээс хойш тодорхой хугацаа зарцуулагддаг байж магадгүй.

Дэлгэрэнгүй: https://www.moncompteactivite.gouv.fr/cpa-public/mes-droits-formation/mon-cpf-compte-personnel-de-formation/decouvrir-le-cpf

Author: Д. Барбаяр

Програм хангамжийн инженер